Өнөөдөр бүрхэг, цастай өдөр байлаа. Энэ дууг гэрээсээ гарахдаа сонсоод гарсан. Өдөржингөө сонссон... Цас, энэ дуу хоёр нийлээд намайг бүүр гунигтай, хөндүүртэй болгоцон байсан. Дуугаа сонсоол, цонхоор гадагшаа ширтмээр... хэнтэй ч юу ч яримааргүй, сонин, бүрхэг, гунигтай өдөр байлаа. Би хэнд ч хэрэггүй юм шиг, хүмүүс хажуугаар зөрж өнгөрөхөд цаг хугацаа удааширцан юм шиг, тэгээд би дунд нь гацчихсан хаашаа ч явахгүй, ямар нэгэн зүйлд уусан шингэх гээд ч байгаа юм шиг, зарим хүмүүс надаас нүүрээ буруулцан ч юм шиг, би өөрөө өөрийгөө нэг бол үзэн ядаад, нэг бол өрөвдөөд... Зүгээр л төөрсөн...